Үндсэн чиг үүрэг
Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажмллагааны баталгаажилтийг сайжруулах
№ | Нэр | Эрхэлсэн асуудал | Утас | Ажлын байрны үндсэн чиг үүрэг |
1. |
| Хэлтсийн дарга |
7011-0891 |
- Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ажиллагааг боловсронгуй болгох - Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй холбоотой нэгдсэн мэдээллээр хэрэглэгчид, үйлчлүүлэгчдийг хангах - ЭМЗХ -ийн өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулж зохион байгуулах |
2. |
| Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн | 7011-0891 | - Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, баталгаажуулах ажлыг зохион байгуулах, арга зүйгээр хангах - Хүний нөөцийн мэдээний санд эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгогдсон, багц цаг нь баталгаажсан эмч нарын мэдээллээр баяжилт хийх, хяналт тавих - Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтанд эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх ажлыг зохион байгуулах |
3 |
| Сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн | 7011-0891 | - Сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, баталгаажуулах ажлыг зохион байгуулах, арга зүйгээр хангах - Хүний нөөцийн мэдээний санд сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгогдсон, багц цаг нь баталгаажсан сувилагч нарын мэдээллээр баяжилт хийх, хяналт тавих - Сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтанд эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх ажлыг зохион байгуулах
|
4. |
| Эм барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн |
7011-0891 | - Эм барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох багц цаг бүрдүүлэх, баталгаажуулах ажлыг зохион байгуулах, арга зүйгээр хангах - Хүний нөөцийн мэдээний санд эм барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгогдсон, багц цаг нь баталгаажсан эм зүйч, эм найруулагчийн мэдээллээр баяжилт хийх, хяналт тавих - Эм барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтанд эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх ажлыг зохион байгуулах - Гадаадын мэргэжилтэнд зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгохтой холбогдох материалыг шалган хүлээн авч хянах, шийдвэрийн төслийг боловсруулж албажуулах, зөвшөөрлийг бичиж олгох
|
5. |
| Шалгалтын сорил хариуцсан мэргэжилтэн |
7011-0891 | - Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрөл олгох шалгалтын бэлтгэлийг хангах, бүртгэлийг зохион байгуулах - Эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл олгох шалгалтыг зохион байгуулах, шалгалтын дүнд дүгнэлт хийх, шалгалтын сорилыг программ руу хөрвүүлэх - Эмнэлгийн мэргэжилтний цахим зөвшөөрлийн вэб хуудасны мэдээллийн баяжилтыг тогтмол хийх - Эмнэлгийн мэргэжилтэнд цахим шалгалтын жишиг сорилоор давтлага өгөх, мэдээллээр хангах
|
6. |
| Шалгалт хариусан мэргэжилтэн |
7011-0891 | - Сорилын санд үнэлгээ хийж хянах, засварлах, баяжуулах ажлыг зохион байгуулах - Шалгалтанд бэлтгэх гарын авлага хэвлүүлэх, түгээхэд дэмжлэг үзүүлэх - Эмнэлгийн мэргэжилтэн, холбогдох байгууллагыг шалгалтын сорилын талаарх мэдээллээр хангах - Шалгалтын сорил, сорилын сангийн нууцлалыг хангах
|
Тоолуур















