1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

PDF Хэвлэх И-мэйл

БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА

 Монгол Улсын  Засгийн газрын “Засгийн  газрын тохируулагч,  хэрэгжүүлэгч  агентлаг байгуулах тухай”  2008  оны  64  дүгээр  тогтоол, Эрүүл мэндийн сайдын “Агентлагийн  үйл  ажиллагааны стратеги,  зохион байгуулалтын бүтцийн  өөрчлөлтийн хөтөлбөр,  зохион байгуулалтын бүтэц,  орон  тооны дээд хязгаар батлах тухай”  2009  оны  67  дугаар  тушаалын дагуу  ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн  үндэсний төв  нь  татан буугдаж,  Засгийн газрын хэрэгжүүлэгч  агентлаг-Эрүүл мэндийн газар болон өөрчлөгдсөн. 

Байгууллагын эрхэм зорилго:

Эрүүл мэндийн газрын үйл ажиллагааны эрхэм  зорилго нь эрүүл мэндийн салбарыг хөгжүүлж, хүн амыг эрүүл байлгахад  оршино

Үйл  ажиллагааны  стратегийн  зорилт

Газар нь  эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны  дор дурдсан стратегийн  зорилтыг хэрэгжүүлнэ.

·         Эрүүл мэндийн  байгууллагын  үйл ажиллагааг боловсронгуй болгох

·         Хүний нөөцийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, эмнэлгийн мэргэжилтний тасралтгүй хөгжлийг хангах

·         Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагааны баталгаажилтыг сайжруулах

·         Эрүүл мэндийн статистик мэдээлэл, мэдээллийн  технологийг сайжруулах

·         Эрүүл мэндийн байгууллагын тусламж  үйлчилгээний чанарын бодлогыг  хэрэгжүүлэх, магадлан итгэмжлэлийг боловсронгуй болгох

·         Эрүүл мэндийг дэмжих, хүн амд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх

·         Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тусгай  зөвшөөрөл, бүртгэлийг боловсронгуй болгох

·         Төрийн  захиргааны ил тод, хариуцлагатай ажиллах нөхцөлийг бүрдүүлж, хүний  нөөцийн манлайллыг  хангаж, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх

 

Тус газар нь  8 хэлтэс  1 алба  1 багтайгаар  зохион байгуулагдан ажиллаж байна. Үүнд:

·         Эрүүл мэндийн байгууллагын  хөгжлийн хэлтэс

·         Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн хэлтэс

·         Эмнэлгийн мэргэжилтний  зөвшөөрлийн хэлтэс

·         Эрүүл мэндийн статистик мэдээллийн хэлтэс

-          Телемедициний баг

·         Магадлан итгэмжлэлийн хэлтэс

·         Эрүүл мэндийг дэмжих хэлтэс

·         Эмийн бүртгэлийн хэлтэс

·         Захиргааны хэлтэс

·         Санхүү, үйлчилгээний алба

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter