Зарлал
  • 2011 оны эхний 11 сарын байдлаар нэг хүртлэх насандаа эндсэн хүүхдийн 50,0% нь перинаталь үеийн эмгэгийн шалтгаанаар, 21,1% нь амьсгалын тогтолцооны өвчнөөр, төрөлх гажиг хөгжил ба хромосомын эмгэг 12,4, өвчлөл ба нас баралтын гадны шалтгаан 5,2%, 11,3% нь бусад эрхтэн системийн тогтолцооны өвчний шалтгааны улмаас эндсэн байна.
  • Улсын хэмжээнд 2011 оны эхний 11 сарын байдлаар нялхасын эндэгдлийн 1055 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 120 эндэгдэл буюу 11,4%-р буурч, амьд төрсөн 1000 хүүхэд 16,3 ногдож байна.
  • 2011 оны эхний 11 сарын байдлаар нийт 29 эх эндэж 100000 амьд төрөлтөд 44,7 байна.
  • Улсын хэмжээнд амьд төрсөн 64910 хүүхдийн 51,5% нь эрэгтэй, 48,5% нь эмэгтэй хүүхэд байна.
  • 2011 оны эхний 11 сарын байдлаар нийт 64667 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс 4007 төрөлтөөр буюу 6,2%-р нэмэгдсэн байна.
  • Шалгалт өгөх эмнэлгийн мэргэжилтний анхааралд: Эрүүл мэнд, сангийн сайдын хамтарсан 417/248 дугаар тушаалын дагуу шалгалт төлбөртэй болсон тул та дараах дансанд төлбөрөө тушаана уу. Хүлээн авах банк: Төрийн сан, Данс: 900020025 Хүлээн авах байгууллага: ЗГХА-Эрүүл мэндийн газар, Зориулалт: Шалгалтын төлбөр – 12 000 төгрөг
Төрийн үйлчилгээ

Өнөөдөр50
Өчигдөр113
Энэ 7 хоногт25
Нийт9968

ГАЗРЫН ДАРГА

Ш.ЭНХБАТ

ДЭД ДАРГА

Ц.ХУН

ДЭД ДАРГА

М.УРАНЧИМЭГ

мэдээлэл
мэдээлэл

Мэдээ мэдээлэл

Улиран өнгөрч  буй  Туулай жил  эрүүл мэндийн салбарын хамт олны хувьд  “Нийгмийн эрүүл мэнд – нийтийн биеийн тамирыг дэмжих жил” – ийн ажил үйлс өөдрөг, амжилт бүтээл арвин  жил байлаа.

2012-02-21

2012 онд мэргэжлийн зэргийн шалгалтын материал хүлээн авч, зохион байгуулах нийгэмлэг, холбоо

татах

2012-02-20

Эх, хүүхдийн эрүүл мэнд

Төрөлт 2012 оны 1 сарын байдлаар 6015 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс 852 төрөлтөөр буюу 14,2 хувиар нэмэгдсэн байна. Төрөлт Булган, Өмнөговь, Сүхбаатар, Увс аймгуудад буурч бусад аймаг, хотод нэмэгджээ. Нийт төрсөн эхчүүдийн 10.7 хувь малчин, 12.9 хувь оюутан, ажилгүй эхчүүд 48.7 хувийг эзэлж байна. Мөн 4.6 хувь нь бага, 60.1 хувь нь дунд, 34.3 хувь дээд боловсролтой, 1.1 хувь нь боловсролгүй эхчүүд байна. Нийт төрөлтийн 92.7 хувийг эх барих эмэгтэйчүүдийн эмч, 2.6 хувийг их эмч, 4.45 хувийг эх баригч бага эмч, 0.04 хувийг бага эмч, 0.2 хувийг мэргэжлийн бус хүн удирдан төрүүлсэн байна.

Эхийн эндэгдэл 2012 оны 1 дүгээр сард эхийн эндэгдлийн 4 тохиолдол бүртгэгдэж 100.000 амьд төрөлтөд 66,5 байна. Өнгөрсөн оны мөн үед эхийн эндэгдэл бүртгэгдээгүй байна. Тухайн сард Сүхбаатар аймагт 1, Дорнод аймагт 1, Улаанбаатар хотод 2 эх энджээ. Улсын Клиникийн Төв эмнэлэгт эндсэн эх Баян-Өлгий аймгийн харъяат ба жирэмсэн, төрөхөөс үл хамаарах өвчний шалтгаанаар энджээ. Эндсэн эхчүүд 24-34 насны хооронд байгаа ба дунд боловсролтой байжээ. Эхийн эндэгдлийг шалтгаанаар авч үзэхэд жирэмсэн үеийн хүндрэлээр 1, төрөх үеийн хүндрэлээр 1, төрсний дараах үеийн хүндрэлээр 1, жирэмсэн, төрөхөөс үл хамаарах үеийн өвчнөөр 1 эх энджээ. Эдгээр эндсэн 4 эх амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой эхчүүд байсан байна. Нийгмийн байдлаар авч үзэхэд гэрийн ажилтай- 2, малчин-1, оюутан-1 эх энджээ.

Хүүхдийн эрүүл мэнд Амьд төрсөн 6033 хүүхдийн 51.3 хувь нь эрэгтэй, 48.7 хувь нь эмэгтэй байна. Өнгөрсөн оны мөн үеэс 843 хүүхдээр нэмэгдсэн ба энэ сард Өвөрхангай аймагт 3 ихэр хүүхэд төржээ. Амьд төрсөн хүүхдийн 4.2/253/ хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төржээ. Төрөөд 1 цагийн дотор хөхөө амласан хүүхдийн хувь 92.3 байна. Тухайн сард улсын хэмжээнд нийт 131136 хүүхэд жинлэсэн байна. Жинлэсэн хүүхдийн 0.65 хувь нь туранхай, 0.52 хувь нь тураалтай байгаа бөгөөд өсөлтийн хоцрогдолтой хүүхэд 0,9 хувийг эзэлж байна.

Нялхас болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл Улсын хэмжээнд 2012 оны 1 дүгээр сард нялхсын эндэгдэл 105 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 11 тохиолдол буюу 10,5 хувиар нэмэгдэж, амьд төрсөн 1000 хүүхдэд 17,4 ногдож байна. /2011 оны 1 дүгээр сард 94 тохиолдол буюу 1000 амьд төрөлтөд 18.1 байна/ Нялхасын эндэгдлийн 50.5 хувь нь 0-7 хоногтойдоо, 14.3 хувь нь 7-28 хоногтойд, 35.2 хувь нь 29 ба түүнээс дээш хоногтойд эндсэн байна. Нярайн эндэгдэл 1000 амьд төрсөн хүүхдэд 11.3 байна. Нэг хүртэлх насандаа эндсэн хүүхдийн 57.1 хувь нь эрэгтэй, 42.9 хувь нь эмэгтэй хүүхэд байна.

Дугаар Файлын нэр Татах холбоос
1                   
Эрүүл мэндийн Статистикийн мэдээлэл 2012 оны 1-р сар                                             
Татаж авах
2012-02-13

2012 оны 01 сарын 29-ний өдрөөс 02 дугаар сарын 06-ны өдрүүдэд ХБНГУ-ын   Wietmarschen хотод  эмнэлгийн яаралтай тусламжийн автомашины “WAS” үйлдвэр дээр Монгол улсад нийлүүлэгдэж буй нүүдлийн 3  эмнэлгийн сургалт явагдаж  3 их эмч,3 эмнэлгийн тоног төхөөрөмжийн 3 инженер, 3 жолооч бүгд 9 хүн хамрагдсан болно .

2012-02-13

ЗГХА–ЭМГ–ын ММСС-тай хамтран ажиллахаар  2011 оны 09-р сарын 17-нд  гарын үсэг зурсан гэрээний  үйл ажиллагааны нэг хэсэг  болох  манай улсын хүн амын өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болсон Зонхилон тохиолдох Халдварт бус өвчин  “Насанд хүрэгсдийн артерийн гипертензи”, “Чихрийн шижин хэв шинж-2”, “Хөхний өмөн”, “Умайн хүзүүний өмөн”-ийн эмнэлзүйн удирдамжуудыг хэрэгжүүлэх орон нутгийн төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх  нэг өдрийн сургалт 2012 оны 1-р сарын 10-ны өдөр Булган аймгаас эхлэж 21 аймаг, 9 дүүрэгт  зохион байгуулагдлаа.

2012-02-13

Шалгалтанд 70 ба түүнээс дээш онооо авсан мэргэжилтэн дараах материалыг бүрдүүлэн 16-17-ны хооронд ЗГХА-ЭМГ-ын 1-р байр 103 тоотод авчирч өгнө үү.

  1. Өргөдлийн анкет (батлагдсан загвараар)
  2. Дипломын хуулбар (нотариатороор баталгаажуулсан)
  3. Иргэний үнэмлэхний хуулбар
  4. 3х4 хэмжээтэй 2 хувь зураг
  5. Тэмдэгтийн хураамж төлсөн баримт
  6. Хугацаа дууссан зөвшөөрөл эх хувиар
  7. 2 жилийн хугацаатай зөвшөөрлийг 5 жилээр болгон сунгаж буй эмч нар

нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (нотариатороор

   баталгаажуулсан),

-  ажилласан байгууллагын тодорхойлолт

2012-02-10

Шалгалтын төлбөрөө төлөөгүй мэргэжилтэнг шалгалтанд оруулахгүй.

2012-02-08

Жил бүр Эрүүл мэндийн удирдах ажилтны зөвлөлгөөнийг Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж, өнгөрсөн жилийн ажлаа дүгнэн, тухайн жилийн үйл ажиллагааны зорилго, чиглэлийг хэлэлцүүлдэн тодорхойлдог. 2011 онд салбарын хэмжээнд “Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг дэмжих жил” уриаг дэвшүүлэн ажилласан бол 2012 оныг “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын жил”-ээр зарлаж байна. 

2012-02-08
Судалгаа
Та хэдэн удаа эмнэлэгт ханддаг вэ?
Жилд 1 удаа
Жилд 2 ба түүнээс дээш удаа
Эрүүл гэж өөрийгөө боддог учраас эмнэлэгт ханддаггүй
Эмнэлэгт хандаад байх зав байдаггүй
Эмнэлэгт хандаж шинжилгээ өгөөд байх мөнгө байхгүй
Сүүлийн 5 жил урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ хийлгээгүй
Бусад


Нийт: 75 Vр дvн

Хамтран ажиллагч байгууллага